
АНУ-ын сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн тусгай мөрдлөг ердөө тус улсын улс төрийн хямралыг илтгэсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ.
Тэрбээр саяхан эцсийн дүгнэлтийг нь танилцуулсан Роберт Мюллерийн тусгай мөрдлөгийн талаар анх удаа байр сууриа илэрхийлсэн байна. Ингэхдээ "Роберт Мюллерийн ахалсан тусгай мөрдлөг шалгалт зөвхөн дотоодын зориулалтай байснаас гадна АНУ-ын улс төрийн хямралыг илтгэсэн" гэж хэлсэн байна.
Түүнчлэн “Энэ бол АНУ-ын иргэдэд үзүүлэх зорилготой огт утга учиргүй зүйл. Дональд Трампыг чиглэсэн иймэрхүү давшилсан үйлдэл АНУ-ын улс төрийн системд хямрал байгааг харуулж байгаа юм” гэж ярьжээ. Мөн “Намын ашиг сонирхол улс үндэстэн, нийгмийнхээ өмнө байгаагаас болж, Америкийн элитүүдийн дунд илт мэдээжийн талцал хуваагдал байна. Бид эхнээс нь эхлээд Мюллерийн ахалж байгаа мөрдлөг шалгалтын комисс ямар ч зүйл олж тогтоож чадахгүй гэж хэлсэн. Бид бүхэн ОХУ АНУ-ын ямар ч сонгуульд нөлөөлж оролцоогүй гэдгийг хэнээс ч илүү мэднэ. Дональд Трамп Оросын хооронд Мюллерийн мөрдсөн шиг хуйвалдаж үгссэн зүйлгүй” гэж нэмж хэлсэн байна.
Владимир Путин энэ талаар өчигдөр Санкт Петербургт болсон Олон улсын Арктикийн чуулганы нэг салбар хуралдаанд үг хэлэхдээ ярьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас нөлөөлж, Дональд Трампын сонгуулийн ажиллагаатай хуйвалдсан эсэхийг шалгах тусгай мөрдлөг дуусч, өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр эцийн дүгнэлтээ гаргасан. АНУ-ын Ерөнхий прокурорын газар Дональд Трампын сонгуулийн багийнхан Оросын талтай хуйвалдсан гэх баримт олдоогүй гэсэн юм.
Владимир Путин: Роберт Мюллерийн тусгай мөрдлөг АНУ-ын улс төрийн хямралыг илтгэлээ | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.