Шууд Chart

Бенжамин Нетаньяхугийн “Ликуд” нам 36 суудал авчээ

2019-04-12 10:53:12

Израиль улсад өнгөрөгч мягмар гарагт болсон сонгуулийн хуудсыг 100 хувь тоолж дууслаа. Сонгуулийн дүн мэдээгээр Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн тэргүүлдэг “Ликуд” нам парламент дахь 120 суудлын 36-г авсан байна.

“Ликуд”-ын ойрын өрсөлдөгч, Ерөнхий штабын дарга асан Бени Ганц тэргүүтэй “Цэнхэр-цагаан” төвийн эвсэл 35 суудал авсан тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

Ийнхүү Бенжамин Нетаньяху сонгуулийн марафонд тав дахь удаагаа ялалт байгуулж, Израильд түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин одоо түүнд шинэ Засгийн газраа бүрдүүлэхийг даалгаж магадгүй. Ингэснээр түүхэн дэх хамгийн барууны шашны үзэлтэй Засгийн газар бүрдэх магадлалтай болоод байна. Харин палестинчуудтай улс төрийн энхийн үйл явц эхлүүлэхийг уриалдаг зүүнийхний боломж хумигдана гэсэн үг юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Бенжамин Нетаньяхугийн “Ликуд” нам 36 суудал авчээ  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй