Шууд Chart

Герман улс А350-900 загварын гурван шинэ онгоц худалдан авна

2019-04-12 16:20:51

Германы парламент Засгийн газрын үйл ажиллагаандаа ашиглах А350-900 загварын гурван шинэ нисэх онгоцыг 1.2 тэрбум еврогоор худалдан авах шийдвэр гаргалаа. Энэ талаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлж байна.

Батлан хамгаалах яам 15 мянган километрийн нислэг гүйцэтгэх эхний онгоцыг 2020 оны дундуур хүлээн авна. Үлдсэн хоёр онгоцыг хоёр жилийн дараа авах юм байна. 

Германы Засгийн газарт онгоцны асуудлаас болж айлчлал, нислэг саатах цөөнгүй тохиолдол гарсан. 2018 оны сүүлчээс хойш Германы Засгийн газрын гишүүдийн дор хаяж долоон албан ёсны айлчлал онгоцны техникийн асуудлаас болж саатжээ.

Тухайлбал, энэ сарын 9-нд Засгийн газрын А340 Конрад Аденауэр онгоц Кельнд газардах үеэрээ дугуйных нь бүрээс хагарснаас болж Сангийн сайд Олаф Шольц нь энэ сарын 11-нд АНУ-д болсон Олон улсын валютын сангийн хуралд өөр онгоцонд сууж явахаас өөр аргагүй болсон байна. 

Үүнээс долоо хоногийн өмнө Германы Гадаад хэргийн сайд Хайко Маасын сууж явсан энэ онгоц Нью-Йоркт газардах үеэр дугуйных нь бүрээс мөн л хагарсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын А319 “Эбус” онгоцны дугуйн гидравлик системд нь доголдол гарснаас болж Гадаад хэргийн сайд Хайко Маас Малид байх хугацаагаа сунгахаас өөр аргагүй болсон.

Мөн Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Герд Мюллер Засгийн газрын онгоцонд гарсан асуудлаасаа болж Африкийн орнуудад хийх айлчлалын хөтөлбөрөө цуцлахад хүрчээ. Түүнчлэн ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын онгоцны техникийн доголдлын улмаас Этиопоос хуваарьт хугацаандаа нисч ирж чадаагүй бол 2018 оны 11 дүгээр сард Буэнос-Айрест болсон “Их-20”-ийн уулзалтад оролцохоор зорьж явсан Германы канцлер Ангела Меркелийн онгоц цахилгааны системд нь саатал гарч, үүнээс болж дээд хэмжээний уулзалтын нээлтийг таслахад хүрсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Герман улс А350-900 загварын гурван шинэ онгоц худалдан авна  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Miss [127.0.0.xxx] 2019-04-12 22:41
Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com}

Бидэнтэй нэгдээрэй