
Бяцхан хүү Э.Энгүүнбат өчигдөр буюу тавдугаар сарын 09-нд ОХУ-ын Москва хотод болсон Аугаа их ялалтын баярын тоглолтод оролцож, "Смуглянка" дууг гоцлон дууллаа.
Э.Энгүүнбат нь "Болор од" хүүхдийн найрал дууны улсын уралдааны ялагч болох "Бадмаараг" хамтлагийн найрал дуучидтай хамт Улаан талбайд ая дуугаа цуйрайтуулж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаас дуудуулах нэр хүндтэй урилгыг ОХУ-аас хүлээн авсан байна.
Дамшрамд сануулахад, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилж, Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан “Болор одод” хүүхдийн найрал дууны уралдаанд СУИС-ийн сургуулийн харьяа “Бадмаараг” ахлах сургуулийнхан түрүүлж, Байгаль далайн зусланд амрах эрхийн бичгээр шагнуулж байжээ.
Э.Энгүүнбат хүү Москвагийн талбайд “Од” боллоо | ||
Үзсэн: 36435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.