
Засгийн газраас баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд энэ жил хоёр аймгийн таван сумын ойг цэвэрлэхээр төлөвлөсний нэг нь Төв аймаг. Тус аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сумын ойг цэвэрлэж, 39600 шоо метр мод бэлтгэнэ. Үүний 30250 нь түлээний, 9350 шоо метр нь хэрэглээний мод байх юм. Ой цэвэрлэх ажилд ажилгүй иргэд, оюутан, сурагчдыг дайчлан оролцуулах аж. 13 сум нь ойтой тус аймаг өнгөрсөн жил БОНХЯ-наас гаргасан шийдвэрээр 35.000 шоо метр мод бэлтгэсэн байна.
Төв аймгийн ойгоос хулгайгаар мод бэлтгэх зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Иргэд ойн залуу, хуурай моддыг хөрөөдөж унагаад, гишүү мөчрийг нь орхидог. Энэ нь түймэр гарах, хорхой шавьж үүрлэж үржих нөхцөл бүрдүүлдэг аж.
Ойн цэвэрлэгээг Төв аймгаас эхлүүлнэ | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.