
46 улсын Засгийн газрын төлөөлөгчид энэ сарын 13-нд Лондон хотноо цугларч байгалийн амьтан, ургамлын хууль бус агнуур, худалдааны гэмт хэргийг зогсоохоор тохиролцлоо. Үүнийгээ баталгаажуулан тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Английн Засгийн газраас санаачилсан тус тунхаг бичгийг үзэглэхэд Чарльз хунтайж, Вилльям, Харри нар оролцжээ. Ингэснээр байгалийн амьтан, ургамлын хууль бус худалдаа нь үндэсний болон бүс нутгийн дангаар хамаарах асуудал биш дэлхий нийтээр хамтран шийдвэрлэх асуудлын жагсаалтад орлоо.
Байгалийн амьтны түүхий эдийн хууль бус худалдаа нь амьтны тоо толгойг сүйрэлд хүргэхээс гадна хөгжиж буй улс орны байгаль хамгаалагч, хяналтын байгууллагыг авлигад татан оруулах сөрөг нөлөөтэй юм. Тиймээс тунхаг бичигт гарын үсэг зурсан улс орнууд байгалийн амьтны түүхий эдийн хууль бус худалдааны зах зээлийг үндсээр таслах зорилгоор хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах болов.
Хамгийн чухал нь хууль тогтоомжийг чангатгаж, хууль хэрэгжүүлэх хяналтыг хүчирхэгжүүлэх. Мөн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг бий болгох замаар хууль бус агнуур, худалдаанд оролцохгүй байх эерэг хандлагыг бий болгох юм.
Амьтан, ургамлын хууль бус худалдаа дэлхий нийтийн анхааралд орлоо | ||
Үзсэн: 1986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.