Шууд Chart

Маршал Ю.Цэдэнбалын кинонд дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт болжээ

2019-05-27 10:57:16

Монгол Улсыг хөгжин дэвжүүлж, соён гэгээрүүлж, эрүүлжүүлсэн Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа билээ. Киноны зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа бол ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болжээ.

Тухайн баримтат, түүхэн уран сайхны кинонд гол дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт Москва хотноо амжилттай явагджээ.

Их удирдагч Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба /Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн/ тоглохоор сонгогдсон байна.

Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болсон байна.

ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов тоглохоор сонгогдсон бол Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээхээр сонгогджээ.

Их удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт ирэх зургаадугаар сард эхлэх аж.

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

Маршал Ю.Цэдэнбалын кинонд дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт болжээ   
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй