
“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар товч мэдээллийг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хийв. Тэрбээр “Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түгээлт борлуулалтын сүлжээг байгуулах ажлын хүрээнд найман газрын захирамж гаргасан. Хан-Уул дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг олгон, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэ үйлдвэр барих ажлаа эхлүүлээд байна.
Мөн хашаа байшингаа Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьд тооцуулан газраа Нийслэлийн газрын санд өгсөн иргэдийн 106 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулах ажлыг “Тавантолгой түлш” ХК-тай хамтран зохион байгуулж, тавдугаар сарын 5-наас эхлэн жишиг цэгийг нээсэн” хэмээв.
Мөн “Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын төсөл арга, хэмжээн дээр техникийн нөхцөл олгох асуудал, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүссэн техникийн нөхцөл олгох, Налайхын үйлдвэр технологийн паркийн эрчим хүчний эх үүсвэр, түүний гарц, техникийн нөхцөл олгох шийдэл зэрэг асуудлуудын талаарх мэдээллийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Р.Дагдан хуралдаанд танилцуулав.
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын ажлын хүрээнд захирамж гаргажээ | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.