Шууд Chart

Хүнд сурталгүй ажиллахыг нийслэлийн удирдах ажилтнуудад анхаарууллаа

2019-05-27 16:17:04

Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот болон төсөвт байгууллагуудаас мэдээллийг авч нэгтгэн, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 81 үүрэг даалгаврын хэрэгжилтийн дундаж үзүүлэлт нь 78.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт үүрэг даалгавраас 25.9 хувийг Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, хаяг рекламны самбар, авто замын тэмдэг, тэмдэглэгээ хайс хашлага зэргийн өнгө үзэмжийг сэргээх, хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлт, газрын зөрчил маргааныг арилгах зэрэг байв. Мөн “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд БЗД-ийн VIII хороо, Хууль сахиулахын их сургуулийн урд талд байрлах 1978 онд ашиглалтад орсон, 48.1, 48.2, Цагдаагийн 90 айл, 32 дугаар цэцэрлэгийн шугам сүлжээний угсралтыг инженерийн зөв шийдэл, хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмж, материалын оновчтой хуваарилалтын үр дүнд ОСНААУГ, түүний Зүүн түгээх төв, ХҮТ-1, ГУББГ-ын хамтын ажиллагааны үр дүнд 200 айл өрхийн 1000 орчим иргэд 2001 оноос хойш олон жилийн дараа хэрэглээний халуун устай болгосон. “Амгалан дулааны станц” ХХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ-ын харьяа гурван түгээх болон хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр дамжуулан 9200 гаруй барилга, 2453 гаруй аж ахуйн гэрээтэй хэрэглэгчдийг 2052 Гкал/ц-ийн ачаалал бүхий дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна” гэв.

Хаврын тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд орон сууцны хорооллууд дундах тохижилт, ногоон байгууламжгүй, сул шороон хөрстэй, хүний хөлд тахлагдсан, борооны ус ихээр тогтдог есөн дүүргийн 157 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилт хийх судалгааг дүүргүүдийн ЗДТГ, СӨХ-той хамтран ажиллаж, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, газар олголт зэргийг харгалзан үзэж 32 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилтыг хийхээр төлөвлөж, ажлын байршил бүр дээр ажиллаж, тооцоо судалгааг нарийвчлан гаргаж байна” хэмээн мэдээллээ танилцууллаа.


Хүнд сурталгүй ажиллахыг нийслэлийн удирдах ажилтнуудад анхаарууллаа  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй