
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа хэвлэлийн хурал хийсэн. Энэ талаар "NHK" агентлаг мэдээлэхдээ хоёр улсын тэргүүн Умард Солонгост хамтарсан цэргийн нэгж илгээхээр төлөвлөж байна гэж мэдээлжээ.
Мөн энэ удаагийн айлчлалын үеэр Японы талаас чухалчлан мэдээлж байгаа Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар бүрэн дүүрэн хамтран ажиллах болно гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч илэрхийлжээ. Тэрбээр Умардын талаас саяхан пуужин хөөргөсөн асуудалд санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Талууд өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлсэн худалдааны яриа хэлэлцээний талаар байр сууриа илэрхийлцгээсэн байна. “Яриа хэлэлцээг хурдасгаж, аль болох ойрын хугацаанд гэрээ хэлэлцээр байгуулахыг хүсч байна гэдгээ Дональд Трамптай тохиролцсон” гэж Абэ Шинзо ярьжээ.
Тэгвэл Дональд Трамп “Худалдааны асуудлаар бид тун удахгүй мэдэгдэл хийнэ гэж найдаж байна. Худалдааны бүх төрлийн замаар Японтой хийж байгаа худалдааны алдагдлын саадыг багасгах нь бидний зорилго. Тиймээс АНУ-аас нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн хуурамч биш байх болно” гэсэн байна.
Дональд Трамп: Худалдааны асуудлаар бид тун удахгүй мэдэгдэл хийнэ гэж найдаж байна | ||
Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.