Шууд Chart

Ц.Мичидмаа: Хэрвээ би жүжигчин мэргэжилтэй болвол Холливүүдэд гарч, Монголынхоо нэрийг дэлхийд гаргахыг хүсч байна

2019-05-31 13:09:22

Манай сайтын сурвалжлах хэсэг “Гэрт нь” булангийнхаа энэ удаагийн дугаарт авьяаслаг жүжигчин Ц.Мичидмааг онцолж, тэднийхийг зорив. Эх, үрсийн баяр маргааш тохиож буй тул түүнтэй ярилцах минь хамгийн тохиромжтой болов уу.

Тэрбээр нийслэлийн нэгдүгээр сургуульд сурдаг бөгөөд ангийн багшаас нь ээжийнх нь утасны дугаарыг авч, зөвшөөрөл авав.

Биднийг очиход ээж нь үүдээ тайлж өгсөн бол сурвалжлагын гол баатар өөрийнхөө өрөөнөөс “Сайн байна уу” гээд цовоо дуугаар мэндлэн тослоо.

Тэрбээр ээж, хамаатныхаа ахтай гурвуулаа байв. Ээж нь бидэнтэй танилцсаныхаа дараа зочныхоо өрөөнд урьж, суудал заав. Цай аягалж, өмнө тавиад “За та нар тухтай ярилцаарай. Би саад болоод яах вэ” хэмээн холдсон юм.

Ц.Мичидмаа олон кинонд тоглож, нэвтрүүлэг хөтөлдөг болоод ч тэрүү үеийнхнээсээ хавьгүй хэрсүү, нүүрэмгий ажээ. Анх удаа уулзаж байгаа хэдий ч хэзээний танил шиг ярилцлагаа эхлэв.

Тэрбээр “Аз жаргал”, “Хайр”, “Бумеранг”, “Би нар” зэрэг 10 орчим кинонд гол, 7-8 кинонд туслах дүр бүтээжээ. Мөн маргааш, нөгөөдөр МҮЭСТО-нд тоглогдох “Хүүхэлдэйн баатрууд гайхамшгийн оронд” жүжгийн гол дүрд тогложээ.

Бид эхлээд хүүхдийн баярын тухай ярилцхад “Би ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд миний тоглосон кино, жүжгийн нээлт энэ баяртай давхцаж болдог болсон тул завгүй өнгөрүүлдэг болсон. Харин уран сайхны кино гэвэл хамгийн сүүлд “Дэжа вү” нэртэй уран сайхны кинонд тоглосон. Ирэх зургадугаар сарын 7-нд нээлтээ хийх гэж байгаа. Үүнд тоглох саналыг надад зохиолыг нь бичиж, найруулсан Б.Чингүүн ах тавьсан. Өмнө нь би түүний найруулсан “Аз жаргал”, “Хайр” нэртэй уран сайхны кинонд тоглож байсан болохоор илүү ойлголцдог байх. Энэ удаагийн “Дэжа вү” кино маань хүн болгонд тухайн үйл явдал өмнө нь болж байсан мэт санагддаг тэрхүү “давхар мэдрэмж”- ийн тухай судалгаа, шинжлэх ухааны баримтанд тулгуурлан үзүүлнэ. Уран зөгнөлт, адал явдалт юм. Монголд нээгдсэний дараа БНХАУ, Хонг Конгт ч нээнэ гэсэн. Гоё байгаа биз” гэв.

Киноноос киноны хооронд “гүйгээд” завгүй өнгөрдөг бололтой. “Дэжа вү”-гийн дараагийн санал ирсэн үү гэхэд ээж нь бидний дэргэдүүр өнгөрөх зуураа “Охин маань зун болохоор л бидэнд олдохоо байчихдаг. Тэнд ч зураг авалттай, энд ч ийм юмтай гээд л явчина. Одоо яг завгүй улирал нь ирээд байна. Бусад хүүхэд зуныхаа амралтаар завтай байдаг бол манай охины хувьд бүр эсрэгээрээ. Дуучин, хамтлагуудаас клипэнд ч тоглуулах санал хааяа ирнэ” гэв.

Түүний үнэнч зөвлөх нь ээж нь бололтой. Ямар нэгэн киноны санал ирвэл тэрбээр ээжээсээ заавал асуудаг гэсэн. Дэлгэцийн анхны бүтээл нь 2015 онд хийгдсэн найруулагч Л.Ариунболдын бүтээл “Зүрхэнд дуссан нулимс” кинонд туслах дүр бүтээжээ.

Тоглосон кинонуудын чинь нээлт болж, олон хүнтэй аль нэг кино театрын том дэлгэцээр үзэыхэд ямар санагддаг вэ гэхэд “Эхний үед ичмээр санагддаг байсан. Ямар сайндаа нүдээ дарчихаад л суугаад байдаг байсан. Дараа нь бол дассан” гэлээ.

Кинонд тоглохын хамгийн хэцүү зүйл юу вэ гэхэд “Амархан зүйл гэж үгүй. Эхний хугацаанд зохиолоо цээжлэх, жүжиглэх. Мөн уйлдаг хэсэг бүр хэцүү. Гэхдээ би ирээдүйд жүжигчин болохыг хүсч байна. Танд хэлэхэд миний мөрөөдөл байнга өөрчлөгдөөд байгаа. Саяхан би эмч болохыг хүсч байсан ч өөрчлөгдсөн. Яваандаа дахиад өөрчлөгдөж магадгүй л дээ. Гэхдээ би хэрвээ жүжигчин мэргэжилтэй болвол Холливүүдэд гарч, Монголынхоо нэрийг дэлхийд гаргахыг хүсч байна” гэлээ.

Тэгэхээр нь кинонд тоглохын хамгийн сайхан нь юу вэ гэхэд “Тухайн үеийн дүрээ дэлгэцэнд үлдээчихээд том болоод харах гоё байх. Гэхдээ надад анх кинонд тоглох ямар ч бодол байгаагүй ээ. Гэтэл аав, ээж маань намайг “Зүрхэнд дуссан нулимс” киноны туслах дүрийн пробонд оруулснаар кинонд тоглох хүсэлтэй болгосон” гэв.

Мөн “Манай гэр бүлийнхэнд урлагийн авьяастай хүн байхгүй. Би айлын ганц ч гэлээ хамаатны маань ах, эгч нар надтай дотно байдаг болохоор төрсөн ах, эгчтэй юм шиг л байдаг. Мөн би сүүлийн үед дуулах сонирхолтой болоод байгаа. “Хүүхэлдэйн баатрууд гайхамшгийн оронд” жүжгийнхээ “Гайхамшгийн орон” дууг дуулж, нийтэд хүргэж эхлээд байгаа” гэсэн юм.

Тэрбээр 2017 онд Гүрж Улсын Батуми хотод зохион байгуулсан “Best princess of the world” уралдаанд амжилттай оролцож, дэлхийн бяцхан миссийн титэм хүртсэн. Энэ тухай эргэн дурсхад “Цэцэрлэгт байхаасаа уран гимнастикаар хичээллэдэг байсан. Ээж, багш минь намайг “Бяцхан мисс” улсын уралдаанд бэлдүүлж, оролцуулсан. Монголоосоо анх удаа тэр том тэмцээнд оролцож, насны ангилалд “Дэлхийн бяцхан мисс” өргөмжлөл хүртсэндээ баяртай явдаг” гэв. Түүнлэн “UBS” телевизийн хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлж байсан бол өдгөө МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн танин мэдэхүйн ынэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаад жил хэртэй хугацааг үджээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн “Академи авардс” наадмаас шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртсэн.

 

Ц.Мичидмаа “Ocouture”, “Mongolgoo kids”, “Minoti” хүүхдийн хувцасны брэнд дэлгүүртэй хамтран ажиллаж, энэ олон даашинзгийг урлуулжээ. Мөн дизайнер Ц.Ганчимэгийн урласан даашинз, үндэсний хувцасаа Тамир эгчээр оёулдаг гэсэн юм.

































Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Мичидмаа: Хэрвээ би жүжигчин мэргэжилтэй болвол Холливүүдэд гарч, Монголынхоо нэрийг дэлхийд гаргахыг хүсч байна  
Үзсэн: 13557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-01 20:41
Хөөх Мичидмаа та үнэхээр мундаг юмаа би тань шиг од болохсон гэж боддог цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье та хэдэн настай вэ?
Зочин [127.0.0.xxx] 2023-04-18 20:29
10
Мишээл [127.0.0.xxx] 2019-07-02 15:12
Амжилт хүсье
Tsendee [127.0.0.xxx] 2019-06-03 22:56
Миний хөөрхөн найз МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД МАНДАН БАДРУУЛЖ ЧАДНА гэдэгт найз нь итгэдэг шүү!
zulaa [127.0.0.xxx] 2019-06-03 14:07
yaj xamgiin anxnii kinondoo toglsn be
Хантамир [127.0.0.xxx] 2019-06-02 15:55
Ц.Мичидмаа буюу бяцхан миссийн утасны дугаар хэд бол?
Зочин [127.0.0.xxx] 2019-06-03 22:57
Хаха би мэднэ 9*******
Хантамир [127.0.0.xxx] 2019-06-02 15:51
Цацралтын.Мичидмаа гийн утасны дугаар
Зочин [127.0.0.xxx] 2019-11-21 18:31
хэд вэ
Зочин [127.0.0.xxx] 2019-06-03 22:57
mednee haha
Muunuu [127.0.0.xxx] 2019-05-31 13:59
Amjilt

Бидэнтэй нэгдээрэй