Шууд Chart

Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын төлөөллийг инновацын төвд хүлээн авч уулзлаа

2019-07-01 17:40:09

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын дарга Ду Мунтэк, Сэхан нарны эрчим хүчний компанийн захирал Жэён Жаэ-Ёнг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар инновацын төв, Багахангай үйлдвэрлэл, технологийн парк дээр хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар танилцуулж, цаашид хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын дарга Ду Мунтэк сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй хотхон байгуулах төслийн талаар танилцуулав. 


Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын төлөөллийг инновацын төвд хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй