
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2019 оны зургаадугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа эрхэлж буй 32 аж ахуйн нэг байгууллагуудын нийт 45 хаяг, хаягийн байгууламжуудыг албадан буулгасан. Мөн нийтийн эзэмшлийн 98.3 га, шинэ тарилтын мод сөөгний ургалтыг сайжруулах, модлог ургамлын өсөлт хөгжилтийн үе шат бүрт, шилжүүлэн суулгасан нарс модонд 2.509 дуслын шингэн, 225 кг микоризын бордоо, 5 тн холимог бордоо, 9.2 тн азофос амьд бактерийн бордоо хийгээд байна.
“Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зургаадугаар сарын 29-ний бямба гарагт зарлаж гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль хөл газрын ургамлыг цэвэрлэж оролцлоо. Нийслэлээс зарласан хурал уулзалтанд оролцсон удирдлагуудын ирцийг UB ERP дотоод удирдлагын системээр бүртгэх боломжийг бүрдүүлж ажилласан бөгөөд хурлын ирцийн бүртгэлийг QR код уншуулан бүртгэх шийдлийн, хөгжүүлэлт техникийн даалгаврыг боловсруулах ажлууд хийгдэж байна.
“Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай” Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/151 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ, НМХГ, НЦГ, НОБГ, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-тай хамтарсан хурлыг гурван удаа зохион байгуулан, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна” гэв.
Нийт 45 хаяг, хаягийн байгууламжуудыг албадан буулгалаа | ||
Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.