Шууд Chart

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувиар буурчээ

2019-07-08 12:24:36

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр 2019 оны эхний хагас жилд гудамж талбай, ахуйн хүрээнд үйлдэгдсэн зөрчил нэг бүрт хүрч, шуурхай шалгаж, хуульд заасан тохирсон шийтгэлийг ноогдуулах, шүүхэд санал гаргах ажлыг эрчимжүүлэн ажиллалаа.

Нийслэл хотын хэмжээнд 2019 оны эхний зургаан сард гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 222.212 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.682 буюу 11.1 хувиар буурлаа. Үүний үр дүнд нийслэлд нийт гэмт хэрэг 2.880 буюу 19.8 хувь, тэр дундаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувь, хулгайлах гэмт хэрэг 2.214 буюу 37.7 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна” хэмээн танилцууллаа.


Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувиар буурчээ  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй