Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага 4,6 хувиар буурсан үзүүлэлтэй байна

2019-07-08 12:27:18

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2534 дуудлага мэдээлэл хүлээн авч 730 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн.

Хүн гэмтсэн осол 86 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас гурван хүний амь нас эрсдэж, 105 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт 4,6 хувиар буурсан  үзүүлэлттэй байх бөгөөд ХУД дүүрэгт ослын дуудлага өсөлттэй байна” гэв.


Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага 4,6 хувиар буурсан үзүүлэлтэй байна  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй