Шууд Chart

Залуу монгол судлаачид өнөөдөр үнээ, гүү, хонь, ямаа саах соёлтой танилцана

2019-07-23 13:03:02

Залуу монгол судлаачдын 29 дэх удаагийн зуны сургалт Булган аймгийн Сайхан суманд үргэлжилж байна. Сургалтыг ахуйд нь очиж заах, танилцуулах агуулга үр дүнгээ өгч, судлаачдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Өнөөдрийн сургалтын талаар МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, зуны сургууль хөтөлбөрийн зохион байгуулагч н.Уранбилэгээс тодрууллаа.

13 орны монгол судлаач 30 залуу 7 хоногийн турш морь унах, мал хариулга, нүүдэллэх ёс, айраг, цагаан идээ боловсруулах болон уяа зангилааны соёл, монгол уламжлалт тоглоом наадгайтай танилцах юм. Харин дараагийн долоо хоногийн сургалт Улаанбаатар хотод танхимын сургалтаар үргэлжилнэ.  


Залуу монгол судлаачид өнөөдөр үнээ, гүү, хонь, ямаа саах соёлтой танилцана  
Үзсэн: 2566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй