Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Олон нийтэд зориулсан Ногоон бүс өчигдөр нээлтээ хийсэн. Энэхүү ногоон бүс нь Олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоог нэгтгэсэн хэсэг юм.

Монгол улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар 2015 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, бүртгэгдсэн.

Эдгээр гурван газрын соёлын болон байгалийн өвд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар Монгол улс дахь "Дэлхийн соёлын өв" гэрэл зураг, VR үзэсгэлэн “Ногоон бүс”-д дэлгэгджээ.

| COP17:"Дэлхийн соёлын өв" гэрэл зураг, VR үзэсгэлэн “Ногоон бүс”-д дэлгэгджээ | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.