Шууд Chart

Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.27/

2014-02-27 08:47:52

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  22 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 2 дугаар сарын 28-наас 2014 оны 3 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд говийн нутгийн зүүн хэсгээр, 3 дугаар сарын 1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд зарим газраар, 3-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 2,3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


Өнөөдрийн цаг агаарын мэдээ /2014.02.27/  
Үзсэн: 1582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй