
"Megamind memory championship" оюуны спортын тэмцээн энэ сарын 29-нд Монгол-Японы төвд болсон.
Тус тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн 95 тамирчин хараа, сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрөлд бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд энэ удаагийн тэмцээнд олон улсын цолтой (ОУ-ын их састер 2, их мастер 2, ОУ-ын мастер 7) 11 тамирчин оролцсон нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгожээ.
Ийн тэмцээний дүн гарахад бага насны ангилалд Ш.Наранбат (5128 оноо), өсвөрийн ангилалд өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер Э.Лхагвадулам (7328 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын их мастер Н.Энхшүр (8277 оноо) нар тэргүүлж цомын эзэн болов.
Түүнчлэн тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор ОУ-ын их мастер, Гиннесийн рекорд эзэмшигч Н.Энхшүр (8277 оноо) нийт тамирчдаа тэргүүлж аваргаар тодорчээ. Мөн
.Оюуны спортын тамирчид дэлхийн есөн рекордыг шинэчлэв | ||
Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.