Шууд Chart

“Аравт”-ын гарааны дарааллыг маргааш сугална

2019-07-31 17:38:18

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд энэ жил анх удаа "Аравт" морин цэргийн олон улсын уралдааныг ирэх сарын 3-8-нд Монгол Улсад зохион байгуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдын уралдааны өмнөх сургалт бэлтгэл өнөөдөр дууслаа.

Түүнчлэн төлөвлөгөө ёсоор уралдааны өмнөх бэлтгэл өндөрлөж буйтай холбогдуулан маргааш буюу наймдугаар сарын 1-ний өдөр оролцогч орнуудын техникийн зөвлөгөөн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно. Энэ зөвлөгөөнөөр уралдааны үеийн гарааны дарааллыг сугалах юм.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аравт”-ын гарааны дарааллыг маргааш сугална  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй