Шууд Chart

Халхын голын ялалтын хөшөө дурсгалыг засварлаж байна

2019-08-01 09:57:35

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан, ойн хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд Тус ажлын хүрээнд Дорнод аймгийн төвд дөрвөн хөшөө, Халхгол суманд зургаан хөшөө дурсгалыг сэргээн засварлаж байгаа бөгөөд ажлын явцтай Халхын голын дайны Ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Ш.Ёл болон албаны хүмүүс өчигдөр танилцлаа.

Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол дайчдын хөшөөг сэргээн засварлах ажлыг Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч П.Гэрэлбаатар өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Хөшөөг Барилгын цэргийн 030 дугаар анги Халхын голын ялалтын 50 жилийн ойд зориулан бүтээн байгуулсан бөгөөд П.Гэрэлбаатар тэргүүлэгчийн аав Пүрэвгэрэл уг хөшөөг барихад оролцож байсан түүхтэй аж. Ийн хүү нь аавынхаа дурсгалд зориулан Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойгоор дээрх хөшөөг өөрийн хөрөнгөөр засварлаж байна.

Түүнчлэн Чойбалсан хотын Халхын голын дайны түүхэн дурсгалт Бөмбөгдөлтийн хөшөө, найрамдал парк дахь Хуягт хөшөөг сэргээн засварлах ажлыг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Базаргүр захиралтай "ДОЦ" ХХКомпани гүйцэтгэж байна.

Мөн ОХУ-ын элчин сайдын яамны дэмжлэгээр Оросын нисгэгчдийн дурсгалыг хүндэтгэн босгосон /Бунхан толгой/ хөшөөг засварлах ажил явагдаж байна. Засварын ажлыг Оросын холбооны улсын "Шидэт орос байшин" компани гүйцэтгэн засварын ажил дуусч хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Үүнээс гадна Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн парад хүлээн авах индрийг засварлах болон Тусгаар тогтнолын талбайг сэргээн засварлах ажлыг аймгийн ИТХ-аар батлагдсан төсвийн хүрээнд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид хийж гүйцэтгэж эхэлсэн аж.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Халхын голын ялалтын хөшөө дурсгалыг засварлаж байна  
Үзсэн: 1905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй