Шууд Chart

“Аравт”-ын оролцогчдыг хиймэл дагуулаар хянана

2019-08-01 10:15:58

"Аравт" морин цэргийн олон улсын уралдаан энэ сарын 3-8-нд Монгол Улсад болно. Тус уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлгийнхэн уралдааны холбоо, хяналтыг тасралтгүй, чанартай явуулахын төлөө олон шинэ санаачилгыг дэвшүүлэн, түүнийгээ ажил хэрэг болгож байна. Нөгөө талаасаа ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Олон улсын цэргийн наадам”-ын төрлийг өөрийн нутагт зохион байгуулагч орнуудад гурван шаардлага тавьсан байна. Нэгдүгээрт, шүүгчдийн бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг хангаж, дэмжлэг үзүүлэх. Үүнд шүүгчид болон үзэгчид тамирчдын үүрэг гүйцэтгэлийг дэлгэцээр шууд харж байх ёстой бөгөөд энэ нь ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд асуудлыг нэг тийш нь шийдэхэд чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, уралдаан зохион байгуулах төв хороотой интернэтээр шууд холбогдож, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллах нөхцөлийг бүрэн хангаж өгөх. Гуравдугаарт, тамирчдын аюулгүй байдлыг хангах гэсэн гурван шаардлага тавьжээ. Тэгвэл манай цэргийн холбооныхон дээрх шаардлагуудыг бүрэн хангасан байна. Тэр дундаа тамирчдын аюулгүй байдлыг хангах, хаана явааг нь хянах хүрээнд баг бүрт GPS олгоно. Ингэснээр .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аравт”-ын оролцогчдыг хиймэл дагуулаар хянана  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй