
"Аравт" морин цэргийн олон улсын уралдаан энэ сарын 3-8-нд Монгол Улсад болно.
Тухайлбал, алсын зайн маршийн маршрутын үед гүйцэтгэх ёстой дөрвөн цэгт Зэвсэгт хүчний гурван ангийн томилогдсон бүрэлдэхүүн ажиллаж байна. Тэд маршийн цэгүүдийн тохижилтыг гүйцэтгэж, төхөөрөмжлөн, уралдаан явагдах нөхцөлийг бүрэн хангасан байна.Өчигдөр "Аравт" уралдааныг зохион байгуулах хорооны штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, ажлын албаны дарга, хурандаа Ш.Гантулга нар 130 км хүртэлх хад уул, ой мод, гол, элс, бартаа саад бүхий газар оронд байрлан цэгүүдийн тохижилтыг гүйцэтгэсэн явц байдалтай танилцлаа.
Алсын зайн маршийн нэгдүгээр цэг буюу ус гатлах цэгт Зэвсэгт хүчний 014, хоёрдугаар цэг буюу морь сэлгэх цэгт Зэвсэгт хүчний 310, гуравдугаар цэг буюу хээрийн хоноглолтын цэгт Зэвсэгт хүчний 084, дөрөвдүгээр цэг буюу шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум, галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах цэгт Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн томилогдсон бүрэлдэхүүн ажиллаж байна. Хурандаа С.Дашзэвэг ангиудын удирдлагад цэгүүдийн тохижилтыг сайн гүйцэтгэснийг онцлоод уралдааны явцад алдаа дутагдал гаргахгүйгээр ажиллахыг үүрэг болголоо.

Алсын зайн маршийн цэгт ЗХ-ний анги, салбарын бүрэлдэхүүн байрлаж байна | ||
Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.