Шууд Chart

Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар “Пушкаш академи”-д сурна

2019-08-01 14:02:55

Энэ удаад “Хараацай” клубын 16 насны багийн тоглогч Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар “Пушкаш академи”-д суралцана.

Уг сонгон шалгаруулалтыг МХБХ-ны техникийн захирал Хатем Соусси, хүүхэд залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “МХБХ-ны элит академи”-ийн хүүхдүүдийн дунд явуулсан. Ийн өчигдөр  МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар залуу тоглогч Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нарыг гэр бүлийнхэнтэй нь хамт хүлээн авч уулзан “Пушкаш академи”-д суралцуулах гэрээ байгуулж, сурлага хөдөлмөр, бэлтгэл сургуулилалтад нь амжилт хүсээ. Мөн аав ээж, хөлбөмбөг зааж сургасан багш сурган хүмүүжүүлэгч нарт нь талархал илэрхийлэв.

Ташрамд дуулгахад, Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар нь “Пушкаш академи”-ийг зорьсон Монголын 9, 10 дахь хөлбөмбөгч болж байна. Өмнө нь 2016 онд Г.Ганбаяр, Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, 2017 онд А.Дөлгөөн, П.Ууганбаяр, 2018 онд Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ гэсэн залуу хөлбөмбөгч Унгарыг зорьсон. Дээрх хөлбөмбөгчид өдгөө шигшээ багт дуудагдаж, үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг гэх мэт МХБХ-ны “А” зэрэглэлийн тэмцээнд оролцдог. Харин Г.Ганбаярын хувьд “Пушкаш академи”-тай мэргэжлийн гэрээ байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар “Пушкаш академи”-д сурна  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй