Шууд Chart

“Дэрэн” клубын хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзав

2019-08-01 15:00:00

Олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн “Дэрэн” клубын хөвгүүд эх орондоо ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өсвөр үеийн хөлбөмбөгчид дундаас гайхалтай амжилт үзүүлэн таван олон улсын тэмцээнд оролцож, дөрвөөс нь медаль хүртсэн "Дэрэн" клубын 11 хүртэлх насны багийг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хүлээн авч уулзлаа. Тэрбээр "Дэрэн" клубын хөвгүүд нийт 28 тоглолтод оролцож, 23 ялалт байгуулж 150 гоол оруулан, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд ирсэн энэ өндөр амжилт нь Монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн цохон дурдаж, бяцхан хөлбөмбөгчдөд амжилт хүсч, гарын бэлэг гардуулжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Дэрэн” клубын хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй