
Монголын даамын холбоо, Орхон аймгийн салбар зөвлөл, “Алтан хүү” клуб, спортын мастер Ч.Хишгээгийн гэр бүл, үр хүүхдүүд хамтран спортын мастер Ч.Хишгээгийн нэрэмжит “Эрдэнэт опен-2019” дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Нэг. Нийтлэг зүйл
- Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сурталчлан хөгжүүлэхэд оршино.
- Монголын даамын холбоо, Орхон аймгийн салбар зөвлөл, “Алтан хүү” клуб, спортын мастер Ч.Хишгээгийн гэр бүл, үр хүүхдүүд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
- Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
- Тэмцээний дүнг Дээд лигийн чансааны оноо цуглуулахад тооцно.
Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
- Тэмцээн 2019 оны 8-р сарын 16-18-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотын Баяжуулах үйлдвэрийн чийрэгжүүлэлтийн төвд болно (Тус төв нь хотын урд, Цанын баазын хажууд байрладаг).
- Бүртгэл 2019 оны 8-р сарын 16-ны 09.00-12.30 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
- Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.
Гурав. Тэмцээний журам
- Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба нас, хүйс, цол зэрэг харгалзахгүй холилдон тоглоно.
- Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна.
- Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
- Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.
-Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент
-Швейцарь системийн Median Solkoff коэффициент
Дөрөв. Шагнал урамшуулал
- Нээлттэй ангилалд эхний 6, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 3, өсвөр, залуучуудынU-11, U-14, U-17 ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
- Спортын цол, зэрэг олгоно.
Утас: 9616-5545, 9965-6672
“Эрдэнэт опен-2019” дээд лигийн тэмцээн болно | ||
Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.