Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-08-02 09:17:50

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Зуны амралтаараа йогоор хичээллэх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ”, “П.Амаржаргал: Үндсэн хуульд эрх мэдлийн байгууллага нэмэгдвэл хувийн ашиг сонирхол, хуйвалдаан улам даамжирна”, “Б.Мөнхдөл: Саарал жагсаалтад орох эсэхийг энэ сард шийдэх юм билээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Зөвшилцлөөс зайлсхийх заль”, “Монгол, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглав”, “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэргийг удахгүй прокурорын хяналтад шилжүүлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “АНУ-ын стратегийн 17 дахь түншлэл нь Монгол болов”, “УИХ-ын дарга Г.Занданшатар сануулга өгөв”, “Жижгээ: Хошин урлагийн жүжигчин болсондоо баярладаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Захиалгат хууль ба хөөн хэлэлцэх хугацаа”, “Төрийн тэргүүний АНУ-д хийж буй айлчлалын үр дагавар юу байх вэ?”, “Монгол Улс эхний том сорилтоо давах эсэх нь энэ сард шийдэгдэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй