
Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 29-нд Болгарын нийслэл Софи хотын “Arena Armeec Sport hall” ордонд эхэлсэн билээ. Тэмцээний дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн болон “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртэв. Тэрбээр өнгөрсөн жил Загребт болсон өсвөр үеийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол Софид дутуугаа гүйцээж дэлхийн дэвжээнээс медаль зүүлээ.
М.Мөнхгэрэл тэгшитгэлд Румыний Юраску Патрисиаг цэвэр, 1/8 шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-өөр харамсалтай ялагдсан.
Тэгвэл өчигдөр дагах барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Европын дэд аварга ОХУ-ын Анжелина Первукинаг 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Шиа Шиаминтай хүндхэн барилдаан хийж 6:6-гаар ялснаар өсвөр үеийн ДАШТ-ий түүхэнд Монголын бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирч байна.
Ташрамд дуулгахад, М.Мөнхгэрэл сар хүрэхгүй хугацааны өмнө нь Азийн аваргад Хятадын бөхөд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан бөгөөд энэ удаа даагаа амжилттай нэхэж,
.
М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.