Шууд Chart

Хорооны гишүүдийг тодрууллаа

2019-08-02 10:22:17

Олон улсын "Аравт" морин цэргийн уралдааныг зохион байгуулах хорооны гишүүдийг наймдугаар сарын 1-ний өдөр тодрууллаа. "Олон улсын цэргийн наадам"-ын төрөл тэмцээнийг зохион байгуулах тухай дүрэмд зохион байгуулагч орон нь хорооны даргаа томилох ёстой байдаг учир ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар томилогдон ажиллаж байгаа билээ.

Уралдаантай холбоотой хамтын шийдвэр гаргах эрх бүхий бусад гишүүнийг "Аравт"-д оролцогч орнуудын хурлын шийдвэрээр тодруулсан юм. Хуралд оролцогчдын шийдвэрээр хорооны орлогч даргаар ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, хорооны гишүүдээр болон "Аравт" уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев нарыг тодрууллаа. Хорооны нарийн бичгийн даргаар уралдаан зохион байгуулах хорооны ажлын албаны нарийн бичгийн дарга, хурандаа С.Ганбатыг сонголоо.

Тус хорооныхон уралдаантай холбоотой асуудлыг хамтын шийдвэрээр гаргана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хорооны гишүүдийг тодрууллаа  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй