Шууд Chart

Ахлагч нар албандаа мордлоо

2019-08-02 16:30:00

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг 2019 онд төгссөн 200 гаруй төгсөгчдөд цэргийн цол олгох, Зэвсэгт хүчний анги, байгууллагад томилох ёслолын ажиллагаа боллоо. Тус ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын АУГ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр ЗХЖШ-ын АУГ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Мэргэжлийн ахлагч болж бэлтгэгдэн Зэвсэгт хүчний эгнээнд элсэх гэж байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье. Цаашдаа өөрсдийгөө улам боловсруулж, цэргийн эрдэмд шамдан суралцаж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулаарай” гэв.

Ташрамд, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ахлагч нар албандаа мордлоо  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй