
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өнөр бүлийн тэргүүн улсын начин Г.Ганжадынх”, “Ерөнхийлөгчийн айлчлал түүхэн боллоо, гэхдээ нэг “но” байна”, “А, Б бүс рүү автомашинуудад тусгай наалт, нааж, дугаарын хязгаарлалтаар нэвтрүүлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “И.Чинбат: Халхын голын дайн дөрвөн сар бус, дөрвөн жилийн туршид үргэлжилсэн”, “Жил хүрэлгүй “жинхэлсэн” стратегийн түншлэл”, “Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгахгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Удам дамжсан дууны найруулагч”, “Э.Мягмардорж: Эрчим хүчийг зах зээлийн үнээр өгч байж ухаалаг хэрэглээнд шилжинэ”, “Б.Өвгөнхүү: Номыг зохиогч нь бус уншигч бүтээдэг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “”Монгол цэргийн сүр хүчийг дэлхийд өргөх морин цэргийн уралдаан гараанаас гарлаа”, “Хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гээд хэрэг биш болох ёсгүй”, “Б.Даваацэрэн: Түүх соёлын дурсгалт зүйлсийг хүмүүст хүргэхийн тулд хоёр музейг нэгтгэсэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.