Шууд Chart

С.Батцэцэг, Х.Болортуяа нар Төрийн дууллаа эгшиглүүллээ

2019-08-05 09:29:19

Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээн энэ сарын 2-4-нд Польшийн нийслэл Варшавт боллоо. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол Улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа нар алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүллээ.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн хувьд эзэн орны Агнешка Вейшчек, Украины Алина Бережна, ОХУ-ын Анастасья Братчикова, Канадын Даниэле Лаппагег ялж, таван жилийн дараа Варшавын дэвжээнд түрүүлэн тус тэмцээний хошой аварга болсон.

Харин ОУХМ Х.Болортуяа тус тэмцээнд анх удаа зодоглосон бөгөөд урамтай сайхан барилдаж Унгарын Ноеми Шабадос, Габриэла Шлейз, Испанийн Нереа Пампин, ОХУ-ын Наталья Федосеева, Украины Ирина Кольяденко нарыг ялж аваргалжээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга мөнгө, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ А.Батцэцэг хүрэл медалийн эзэн болов. Түүнчлэн .





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Батцэцэг, Х.Болортуяа нар Төрийн дууллаа эгшиглүүллээ  
Үзсэн: 2802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй