Шууд Chart

УИХ-ын зарим гишүүн төрийн одон медалиар шагнагдлаа

2013-07-09 12:53:34

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн 107 дугаар зарлигаар УИХ-ын зарим гишүүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.07.9/ гардууллаа.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэг, Цэрэндашийн Цолмон нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Догсомын Батцогт, Гантөмөрийн Уянга нарыг Алтангадас одонгоор, Зангадын Баянсэлэнгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.

        Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар соёлын өв болох Тинозавр Батаарыг эх орондоо авчирхад баг бүрдүүлэн амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамбын Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ёндонгийн Отгонбаяр нарыг “Т.Батаар” хүндэт өргөмжлөлөөр шагнасныг Парламентын тэргүүн гардууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


УИХ-ын зарим гишүүн төрийн одон медалиар шагнагдлаа  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй