Шууд Chart

Европын Сэргээн босголт хөгжлийн банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

2019-08-29 14:35:44

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченко, тус банкны Евроазийн дэд бүтэц хариуцсан ахлах банкер Светлана Радченко нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар болон Орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, мөн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих зэрэг асуудлаар санал солилцлоо.  Талууд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн бэлтгэл ажлын талаар нээлттэй ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Улаанбаатар хотын автомашины зогсоолын менежментийг сайжруулах, нийслэл хотын гудамж, талбайг камержуулах төслийг хотын Захирагч С.Амарсайхан санал болголоо.


Европын Сэргээн босголт хөгжлийн банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй