Шууд Chart

Удаа дараа хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо

2019-08-31 09:11:58

Өчигдөр Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газар зэрэг нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой үйл ажиллагаагааг хариуцдаг нийслэлийн харьяа агентлагийн хариуцлагатай албан тушаалтнуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ.

Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Захирагчийн ажлын албаны хийж хэрэгжүүлж буй ажлын явцын талаар товч мэдээлэл хийв. Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сургууль, цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлийн асуудал, борооны ус тогтдог газруудыг засварлах ажлын зураг төслийн захирамжийн төсөл боловсруулсан гээд мөн хот нийтийн аж ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бусад ажлаа тайлагнав. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж, ажиллаж байна гэдгээ онцолж хэлсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хавар хийсэн бүх нийтийн 90 минутын цэвэрлэгээний ажил үр дүнтэй болсон. Хотын хог хаягдлыг цэвэрлэх, орчны бохирдлыг доривтой багасгах ажлыг үргэлжлүүлж, дүүрэг, хорооны бүх хэсэг, хотын иргэд оршин суугчдын оролцоотой гудамж талбайг цэвэрлэх ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Гэрэлтүүлэг, замын цэвэрлэгээ, арчилгааг хийх компаниудын ажлын хариуцлага, хяналтыг сайжруулахад цаашид улам анхаарч ажиллах, мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд бүрэн гүйцэтгэх, ялангуяа өвлийн улиралд авто зам дээр цацдаг бодис давсыг ТҮК-ийн ажилтнууд гар, хүрзээр машины тэвшин дээрээс цацдаг байдлыг зогсоож, авто замын хальтиргаа гулгааг арилгах зориулалт бүхий техник хэрэгсэл, машин механизмыг ашиглах чиглэлд анхаарч ажиллах”-ыг Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөрт үүрэг чиглэл болгов.

Үүний дараа хуралдаанд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хийж хэрэгжүүлж буй ажлын явцаа тайлагнав. Тэрбээр “Авто замын хөгжлийн газарт 69 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. Замын цагдаагийн гүүрэн гарцыг есдүгээр сарын 15-н гэхэд В рампын хамт нээхээр ажиллаж байна. Шөнийн цагаар хоёр ээлжээр ажиллахад осол гарах магадлал өндөр байна. Мөн ойр орчмын орон сууцанд амьдарч буй иргэд 22:00 цагаас хойш ажлыг хийхгүй байх шаардлагыг тавьж байгаа. Бусад төсөл арга хэмжээнүүд хэвийн үргэлжилж, ажлууд хийгдэж байна” хэмээлээ.

Хотын захирагч нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн цэгүүдэд гэрээ байгуулах ажил ямар шатанд хэрэгжиж байгааг асууж тодруулав. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “284 цэгт бүх дүүргүүдээр явж судалгааг хийсэн. Мөн түлшийг ашиглах зөвлөмжийг тараасан. Есдүгээр сар гэхэд 200 мянган түлш нөөцлөх шаардлагатай байна. Өдөрт 5.000 доошгүй түлш тээвэрлэх шаардлагатай. Тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байна” гэж НАБТГ-ын мэргэжилтэн танилцуулав.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүдийн хувьд болж бүтэж байгаа зүйл цөөнгүй байгаа. Гэвч шийдвэрлэгдэхгүй удаж байгаа, хугацаа алдаж байгаа, гаргасан шийдвэр ажил болох тал дээр үр дүн муутай байгаа ажлууд цөөнгүй байна. Асуудал байгаа бол тодорхой хэлэх хэрэгтэй. Та нөхөд ажил хийх, хэрэгжүүлэх бүх боломжоор хангагдсан. Өөрсдийн чадах, боломжтой байгаа хүрээндээ асуудлаа шийдэж ажиллах ёстой. Бүх асуудлыг хот шийднэ гэж харж сууж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулах ажилд идэвхи санаачлагатай оролцох ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулах. Шат шатандаа ажлын хариуцлагыг өндөр ухамсарлаж, хариуцсан ажилдаа эзний ёсоор ханддаг байх ёстой. Тодорхой хугацаанд доривтой дүн гаргаж ажиллахад сэтгэл дутаж байна. Хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлага алдаж, нийслэлийн ажлыг гацааж байгаа зарим газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Нийслэлчүүдийн хувьд том шалгуур болсон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй зохион байгуулж байгаа Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга болон хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа, салбарын ажилдаа хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Авто замын хөгжлийн газрын дарга нарыг албан үүргээ хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргаж байна. Цаашид ажил хариуцсан албан тушаалтнууд цаг хугацаатай уралдаж хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч, хяналтаа тавьж ажилла” гээд холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг хатуу анхааруулж, цаашид эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудтай ажлын хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдлээ.


Удаа дараа хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо  
Үзсэн: 15107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-04 13:57
Амжилт хүсэе
zochin [127.0.0.xxx] 2019-09-03 18:03
unendee 10-r angi ch tugsuugui xumuus shuu dee!!!!
БЗД Агаар [127.0.0.xxx] 2019-09-03 10:41
БЗД-ийн 22- р хорооны ААН-ийн зуухны янданд утааны шүүлтүүр тавиулья. Хаана хандах уу. Мэдээлэл өгнө үү.
УБ иргэн [127.0.0.xxx] 2019-09-02 17:19
Ирэх жилээс хот доторх хороололуудын жижиг замуудыг засмал болгон засах хэрэгтэй байна. Өвөлдөө утаа, урин дулаанд маш их тоосонд булхан амьдарч байна. Бороо оронгуут л үүдний довжооноос эхлээд л шавар шавхай, тэгээд төв зам уруу ороод л ойлгомжтой биз дээ. Үүнийг мэддэг юм уу хотын удирдлагууд. Хотын зах уруугаа санаа тавих цаг болсон шүү. Чадахгүй бол ажлаа өгөөд явцгаана биз. Нөгөө тоос шороо цэвэрлэх машин чинь харагдахгүй байна бүгд эвдэрсэн үү? Хотын захирагчаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-01 20:10
zailuulah 60 n terbumiin uldegdeluud ih baina daa.
utox [127.0.0.xxx] 2019-09-01 13:08
deerees exleed bvgdiig xal 76 ba tvvnii nuxud tegej chadwal uls xugjinu.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-01 12:24
SHD26хороо 5хэсэгт хогны машин ирэхгүй 3сар боллоо.хогоо хашааныхаа гадаа гаргаад асгахуу яаахуу.хорооны засаг дарга Ууганцэцэгт удаа дараа хэлээд арга хэмжээ авахгүй юмаа.яах вэ
Зочин [127.0.0.xxx] 2019-09-01 08:14
Еэ ашгүй сэтгэлгүй шуналтангуудыг халаад бай хотын нүүр царай таниас харагданм шүү
Huuli zurchij bair barij bna [127.0.0.xxx] 2019-08-31 21:39
Bayangol zochid buudliin baruun tald Bolor shiltgeenii ard ni undur bair naagaad barij bna. Ungursun jil ehelsen, huuli bus geed zogsooson gevch odoo urgeljluulen barij bna. ARGA HEMJEE AVAHGUI YUMUUUU!
Зочин [127.0.0.xxx] 2019-08-31 21:14
Oorsdoosoo iluu garahgui setgeed bhshig yaj ajliig hiih setgel bhve. Idej uuh zugaa tsengel hoohool bolichih za yu
Novshnuud ajlaa hii [127.0.0.xxx] 2019-08-31 21:11
Ugaasaa setgelgui bold l hogjihgui bg bizde oilgomjtoi. Neg suudal dr ochd hadagdaad ajil uragshluulsan ch ymgui laglaigd suuchibna. Ihenh darga nar erchuud bg neg ih medsen maanaisan ymnuudiin ajil uragshgui bdg l bhgui yu ajlaa hj chadahgui bol ogtsgoo seehelzeh hereggui ta nar boloogui bn
Khurnyat [127.0.0.xxx] 2019-08-31 20:28
Gantumur geedyetgeveriin uvgunuu zailuulaachee. Zunjingaa vvl buugnuulj boroo oruullaa
khurnyat-д [127.0.0.xxx] 2019-09-01 07:22
чи үүл буудуулж бороо оруулсныг нь саын мэдээд байгаа юм бол баримт гаргаад тавиач нүүр царайгаа харуулахгүй хүн гүтгэх муухай шүү мал минь
Зочин [127.0.0.xxx] 2019-08-31 16:25
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БАРЬЖ БГАА ПРК ВЬИУ ХОТХОН ШӨНЖИН АЖИЛЛАЖ БГАА. ХӨРШ ХОТХОНООС ХОЛБОГДОХ ГАЗАРТ ГОМДОЛЛОД ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ АЖИЛЛАД БАРИАД ДУУСАХ ГЭЖ БНА. ТЭНД ЗҮГЭЭР , ГҮҮР УЛСЫН МӨНГӨӨР БОЛХООР БОЛОХГҮЙ ШАЛТИГ ШАЛТГААН ЯАЖ ИЙЖ БГААД ХЭЛЭХИЙН.
Ganbold [127.0.0.xxx] 2019-08-31 12:06
Налайхын замыг хар нэг удаа засвар хийсэнгүй тоос шороо нь дэндэж байна замын тоосжилт бууруулна гэсэн юу болсон
Зочин [127.0.0.xxx] 2019-08-31 10:14
Mash zuv shu ajilda setgel zurhere handdaggui nuhduded sain shitgel uguh heregtei tuni daragar daragin nuhduded tom sana surgamj bolno

Бидэнтэй нэгдээрэй