Шууд Chart

Эрэн сурвалжлагдаж байсан 140 этгээдийг нийтийн байрнаас баривчилжээ

2019-09-06 12:40:16

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмын төслийн талаар өнөөдрийн зөвлөлийн хурлаар мөн хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 649 байранд нийтийн байрны үйлчилгээ үзүүлж байгаагаас 4.1 хувь нь аж ахуйн нэгж, 95.9 хувь нь хувь хүний эзэмшлийнх байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудаас нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж, нийтийн байранд амьдарч байгаа болон хөдөө орон нутгаас түр оршин сууж буй иргэдийн бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, сэжигтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон орон байрны ариун цэвэр, эрүүл  ахуйн норм шаардлагыг бүрдүүлэх зорилгоор шалгалт хийхэд Эрэн сурвалжлагдаж байсан болон оргон зайлсан 140 этгээдийг олж баривчилсан, Төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, өрөөний температур 20-22, чийглэг 30-40, Галын самбаргүй-10, галын хоргүй-15, цахилгаан утас гэмтэлтэй 13, байшин хоорондын зай ойр 31, Эрхэлж буй иргэн, хуулийн этгээд албан ёсны бүртгэл, зөвшөөрөлгүй Дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулдаггүй, Нийслэл, дүүргийн татварын албанд татвар төлдөг эсэх нь тодорхойгүй, Нийтийн байруудыг бүртгэн зөвшөөрөл олгодог, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг төрийн байгууллага байхгүйгээс оргон зайлсан этгээдүүд орогнож гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нөхцөл бүрдсэн зэрэг цөөнгүй зөрчил дутагдал илэрсэн байна.

Тиймээс нийтийн байрны үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулах шаардлага тулгараад байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж, нийтийн байрны үйлчилгээ эрхлэх журмын төсөл боловсруулснаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүллээ. Зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.


Эрэн сурвалжлагдаж байсан 140 этгээдийг нийтийн байрнаас баривчилжээ  
Үзсэн: 32082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
гоо ван [127.0.0.xxx] 2019-09-09 18:21
худалаа чалчаад л борчууддаа терийн темер нvvрээ харамгvй харуулдаг эрх барьж коммунистуудад ажлын амжилт хvcье
Зочин [127.0.0.xxx] 2019-09-08 17:46
Нийтийн байранд хяналт шалгалт хийж, шаардлага тавих нь зүй ёсны хэрэг шүү. Халдварт ѳвчин, архидалт, хорхой шавж ихтэй хүн амьдрах аятай тухтай орчин бүрдээгүй байж хѳдѳѳний юм мэдэхгүй нэгдүгээр курсын оюутнуудыг далимдуулж хорхой шавжтай байрандаа худал хэлж оруулдаг, нѳгѳѳ хэд нь хэд хоноод мѳнгѳѳ авъяа гаръяа гэхээр 30% суутган гэх мэтээр зальждаг хүмүүс олон байгаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-08 13:10
bie unlegch , yanhandalt ihtei , bie unelegchiin uul uurhai boljihson baidag yum bilee dee
өэр [127.0.0.xxx] 2019-09-07 20:34
ийм байвал зүгээр юм бишүү хаяадаа шалгаал Эрэн сурвалжлагдаж байсан болон оргон зайлсан этгээдүүдээ олж барихад амар
Зочин [127.0.0.xxx] 2019-09-07 12:55
Гэр хороололын нийтийн байр аюултай шүү . Бохир .галын аюултай.тохижилт муу.архидалт ихтэй.хог нь дийлдэхгүй хэцүү дээ. 20 айлтай нийтийн байр гэхэд хогийн мөнгө хэдийг төлдөг вэ.бүгд зурагттай нэвтрүүлгийн төлбөр хэдэн айлаар авдаг вэ.цахилгааны суурь хураамж хэдэн айлаар төлдөг вэ.20 айлд байр түрээслэж ашгийн ажил хийгээд татвар төлдөг үү гээд асуудал байна шүү. Хяналт тавьж хууль журам гаргаж ажиллах хэрэгтэй .хот.дүүрэг явж шалгаж стандарт тогтоож шааардлага хангахгүйг нь хаах хэрэгтэй.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-07 12:16
Niitiin bairnuudiig xymgadaj xynalt sn tawix xeregtei.
зочин [127.0.0.xxx] 2019-09-07 12:10
энэ зуун дөчин хүний буруу биш,улс орныг ийм байдалд хүргэж авилга албан тушаалын наймааг гааруулаж төрийг төр биш,хуулийг гууль болгосон эрх баригч улс төрийн намын балаг хар гай энэ шүүдээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-07 10:32
ядуучууд уруугаа л ороод төрийн хүчийг харуулаад байхийн. Гэр хороололд амьдарч бгаа бүх хүмүүс л нүхэн жорлон зөөврийн устай байгааш тээ. Солиорч, элийрч, дээгүүрээ идэж ууж, нэг хүний нэг амьдралд багтаахын аргагүй их мөнгө, хөрөнгө хурааж, энэнийх нь золиос болж үр хүүхдүүд нь хар тамхи, муруйтай тоглоомд донтож байгаа тэр дээгүүр байгаа шуналын туламнууд, чаралбаа нар нь даанч эдний дэд бүтцийг нь шийдээд өгөхгүй л дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-07 08:31
гэр хороололын болон бүх нийтийн байранд стандарт хэрэгтэй. мэдэгдэхгүй өчнөөн юм болж байгаа шүү дээ
Zochin [127.0.0.xxx] 2019-09-07 08:21
Yag jorlon
Zochin [127.0.0.xxx] 2019-09-07 08:21
Get horoololiin niitiin bair yah l jorlon
T [127.0.0.xxx] 2019-09-07 03:10
Bytehgyi garuud baidag yum bna
зочин [127.0.0.xxx] 2019-09-06 18:24
Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтэц хариуцсан байцаагч, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын хот төлөвлөлтийн хэлтэс,нийслэлийн газрын албаны ажлын уялдаа холбоо байхгүйгээс болж, БНбДүрэм оросоор СНиП мөрдөж ажиллаагүйгээс Улсын нийслэл чулуун ой болсон, чанар муутай материалаар барьсан барилга байгууламжийг банкны зээлээр өндөр өртгөөр бариад худлаа рекламдаж, иргэд ээ шахаж зараад мөнгө угаадаг үйл ажиллагааг зогсоож шаардлагатай байна. Энэ их барилга барьсан 2 их наяд төгрөгийн зээлийг салхинд хийсгэсний оронд, гэр хороолол дэд бүтэцийн сайжруулаад, нөгөө ардчилсан амирек орон шиг хаусандаа чөлөөтэй амьдарцгаая
zochin [127.0.0.xxx] 2019-09-07 10:39
yag unen ger horoololdoo shugam shuljeegee orgotgood daraa n ter niitiin bairand amidarch bgaa humuusee uil ajillagaa yavuulj bgaa irgedee shahaa
zochib [127.0.0.xxx] 2019-09-07 10:36
niitiin bairuud gaigui n ch bii gaitai n ch bii l baih ...unetei bair suutsnii une diilehgui humuus ch bn ovchin zovlontoi esvel bair sav hudaldaj avaad oroh gd huleej bgaa zaluu hosuud ch bn .bitgii ingej neeh surtei ym bichij sur bol adilhan l humuusiin anidardag bair .sariin 500 000 myangaar hamgiin hyamddaa bair tureesleh hetsuu.manai tor zasagaas bair zaluustaa ajiliin bair .amidrah bairii n zohitsuulaad demheed ogch chadahgui bj tatvar tataas avah gd l hudlaa 140 hun niitiin bairnaas barilaa ntr gj hudlaa tsuuraad .ter ulsuudaa ner ustai n taviach

Бидэнтэй нэгдээрэй