Шууд Chart

Ж.Тогтохбаяр: Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна

2019-09-06 16:25:59

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг бол Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ гэсэн үг юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд болон зөвлөх компанийн төлөөлөл, хяналтын инженерүүд өнөөдөр Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай танилцах явцдаа хэвлэлийнхэнд тайлбар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн экспертүүдийн баталсан зургаар хийгдэж байна. Энэ гүүрийг яагаад муруй, саруй хийж байна гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 м, зарим газраараа 18 м, заримаараа 25 м баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр баригдаж байгаа. Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад баригдсан гүүрүүд бүгд шулуун гүүр. Яг ийм туслах гурван гүүр босч байгаа том бүтээн байгуулалт анх удаагийнх юм. Ийм гүүрэн гарцан дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ. Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Үүнийг ташаа байдлаар ойлгож байгаа нь харамсалтай. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянаж явдаг. Яг батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна. Ямар нэгэн алдаа байхгүй гэдгийг онцолж хэлье” хэмээв.

Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой юм.


 

Ж.Тогтохбаяр: Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна  
Үзсэн: 2121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Xaxa [127.0.0.xxx] 2019-09-07 18:40
Гуцна бээз БНХАУ ын тусламж, зээлээр баригдаж буй гүүр, гүүрэн гарц, налайхын замуудын зураг төслийг барилгын ажилтай нь хамт будилуулагсад очих хэрэгтэй, зайлж мэргэжлээрээ ажиллаж
зочин [127.0.0.xxx] 2019-09-07 10:56
Хийж буй бүтээн байгуулалтаа шүүмжлэж суухийн оронд дуустал нь хүлээх хэрэгтэй. #Үндсэн гүүрийн хөдөлгөөн нээгдэж байгаа, бусад нь дутуу байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй шүү... Нэг мэдээ гараад ирхээр харлуулж сэвэхээ болих хэрэгтэй... Хандлагаа зөв болгоё? Баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2019-09-07 10:06
Ene guur baigaad ch zamiin hudulguur buurahgui. Zamiin hudulguunii achaalal nemegdej baina gedeg n avtomashin nemegdeed baina gesen ug sh dee. Hezee eniig oilgoj buruu rulitei unegui shaham tumuriin hog oruulj baigaag boliulah vee??????
Zelem [127.0.0.xxx] 2019-09-07 09:21
Жаргалсайхан ах л согтуудаа солиорсон болж байна уу
Зочин [127.0.0.xxx] 2019-09-06 23:08
Новшийн тэнэг монголууд өөрсдөө юу ч чадахгүй. Тэгээд голомхой. Зааваан махан толгойтууд. Дээрх хүнд хэлээгүй шүү

Бидэнтэй нэгдээрэй