Шууд Chart

М.Халиунбат: Нийтийн тээврийн машин/цагийн системийг бүхэлд нь халах хэрэгтэй

2019-09-07 08:54:17

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэв. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах үйлчилгээний ухаалаг системийн үйл ажиллагааг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа.

Нийслэлд их оврын 1043, залгаа 20, дунд оврын 30, бага оврын 19 автобус, 70 троллейбус, 591 такси нийт бүртгэлтэй 1793 нийтийн тээврийн хэрэгсэл байна. Стандартын дагуу 2019 онд 213, 2020 онд 142, 2021 онд 521 автобус, 2021 оноос хойш 307 автобус хэрэглээнээс хасагдахаар байгаа юм. Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчиж байгаа нийт иргэдийн 56 хувь төлбөрөө төлж зорчдог бол 44 хувь нь ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагддаг байна. Нийт орлогыг бүтцээр нь авч үзвэл 44.5 хувь нь машин/цагийн системээр олгосон зөрүү санхүүжилт, 22.7 хувь нь үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговор, 32.8 хувь нь нийтийн тээвэр эрхлэгч байгууллагуудын шугамын орлого байгаа юм.

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Манай ажлын хэсгээс машин/цагийн татаасыг нэн яаралтай зогсоож, халах хэрэгтэй гэж үзсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад “Туг тойрох” гэсэн үг хүртэл гарсан байна. Одоогийн тогтолцоогоор зорчигчийн тоо, ашиг орлогоос үл хамааран машин/цагийн татаасаа авч байгаа учраас тэд шугамын орлогод ач холбогдол өгөхөө больсон байна. Мөн маршрут, төвлөрөл хоёр маш их зөрүүтэй. Үндэслэл тодорхойгүй олон маршрут байна. Үүнээс машин/цагийн хэмжээ нэмэгдээд зорчигчийн тоо нэмэгдэхгүй байна. Түүнчлэн карт борлуулах, цэнэглэх 540 гаруй цэг ажиллахаас 25 хувь нь огт ажиллахгүй, 49 хувь нь тогтмол ажиллагаагүй буюу хэт ачааллын үеэр ажилладаггүй, 26 хувь нь хэвийн ажиллаж байна” гэж танилцууллаа.

Мөн тэрбээр “Манай ажлын хэсгээс шаталсан системд шилжин үнийн тарифийг өөрчлөх санхүүгийн модел дээр үндэслэх, маршрут дээр тендер зарлах, хувийн хэвшлүүдийг оролцуулах, машин/цагийн системийг бүхэлд нь халах, дата дээр тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагаа явуулах, автобус парк шинэчлэх үйл ажиллагаа явуулах, киоск, мобайл аппликейшн, банкны карт, карт цэнэглэх зэргээр төлбөр төлөх төрлүүдийг нэмэгдүүлэх зэрэг санал дэвшүүлж байна. Ингэснээр нийслэлийн төсвийн зардал буурах, үйл ажиллагаа ил тод нээлттэй явах боломж бүрдэх, нийтийн тээврийн салбарт шударга өрсөлдөөн бий болох, бэлэн мөнгөөр хийгдэх төлбөр тооцоо багасах, шаталсан байдлаар нийтийн тээврийн төлбөрийг авах боломж бүрдэх, орлого нэмэгдэх зэрэг бодит үр дүн гарна” хэмээв.

Хотын захирагч С.Амарсайхан “Энэ ажлуудыг хэрэгжүүлэх ёстой. Нийтийн тээврийн үйлчилгээнд хэрэгжээд эхэлчихсэн ямар хөтөлбөрүүд байгаа юм. Түүнийг нь улам боловсронгуй болгож, хөгжүүлэх гэдгээ тодорхой болгож оруулж ирэх хэрэгтэй байна. Парк шинэчлэл дээр лизингийн компаниудтай хамтраад, ААН-үүдээр өөрсдөөр нь хийлгүүлэх, маршрутын сонгон шалгаруулалтыг дахин зарлах, шаталсан төлбөрийн системийг нэвтрүүлэх зэргийг уялдаа холбоотой, гарц шийдэлтэй хийх ёстой. Бодитой хийх ажлуудынхаа төлөвлөгөө тайлангаа дараагийн зөвлөлийн хуралд дахин танилцуулах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэл өглөө.


М.Халиунбат: Нийтийн тээврийн машин/цагийн системийг бүхэлд нь халах хэрэгтэй  
Үзсэн: 2981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 17:32
Zamiin tvgjrelee shiidehgvi bol awtobus yawj chadahgvi bna shv dee 4 zamaas ih delgvvr oroh gej 1 tsag 30 minuut yawj bna
Зочин [127.0.0.xxx] 2019-09-08 22:32
Хотын автобусны системдээ өөрчлөлт хийх цаг нь болсон штэ.Бүх автобусаа ард кино театр дээр бөөгнүүлчихдэг .Дунжингарав гээд 71 номерийн автобус хүнгүй хоосон л явж харагдах юм.Хүннүгийн гудамжнаас 120мянгат руу баахан автобусуудаа давхцуулаад явуулчихна. Тэгсэн мөртлөө хотын төв рүү ганцхан чиглэл явдаг тэр нь мөд ирэхгүй.Шинэчилсэн чиглэлүүд гаргаад автобуснуудаа буудал давхцуулахгүй бмаар бна.Өглөө орой ажил сургууль эхлэх.тарах үеэр ачаалалаа багасгаж эксперс автобуснууд явуулаачээ.Ямарч зохион бгуулалт хийхгүй ярьсаар хэдэн 10 жил боллоо .Аль 80.90ээд оныхоор л бгаад бх юм.Хэдэн хувийн хэвшлийн автобус нэмж.хэдэн автобусны зогсоол өөрчилснөөс өөр юм хийсэн юмуу.Картаар зорчдог болгосон нь сайн үйл боловч учир дутагдалтай..
Зочин [127.0.0.xxx] 2019-09-08 22:11
1р эгнээгээр зөвхөн нийтийн тээврээ явуулаад эргэлтийг нь хурдасгаад өгмөөр бнаа. Буудал дээр 4-5 хүн хаалга онгойхоор шагайгаад л үр ашиггүй зогсох юм. Тэр хүмүүсээр ч болов 1р эгнээг нь чөлөөлүүлээд автобусаа явуулбал зүгээр юм шиг санагддаг
Зочин [127.0.0.xxx] 2019-09-08 05:08
Замын түгжрэлээ шийдэхгүй л бол нийтийн тээвэр мянга яриад нэмэргүй. Мянган автобус байсан ч түгжээнд ороод таг, тэрийг нь хүлээсэн бухимдсан баахан хүмүүс, бахь байдгаараа л байна
T1t [127.0.0.xxx] 2019-09-10 21:10
Нийтийн тээвэр хөгжиж байж түгжрэхгүй болноо
За даа [127.0.0.xxx] 2019-09-08 04:46
Энэ нэг холион бантан оролцсон юм ч олигтой юм болдоггүй дээ.... халиунбат биш холионбантан гэдэг нэртэй гар даа.....
Зочин [127.0.0.xxx] 2019-09-07 18:06
энэ автобуснууд арай хэтэрхий шүү. Тоосгоны үйлдвэрийн автобус бол зүгээр л гамшиг. Ирнэ гэж байхгүй. Ирэхээсээ дарагдаж үхтлээ чихэлдчихсэн, бөөн бухимдал, хараалаа урсгасан хүмүүс байдаг даа
14jil zorchdloo. [127.0.0.xxx] 2019-09-07 13:01
7honogt ydaj 1udaa suudliin bureesee ugaaj bgaacheee. Niitiin teevriin saihan bolohiig ene hun shiidej chadhuu. Burhan l shiideh bhdaa medeh ym alga ystoi. Sotsializmiin uyiin niiteeree huuchirsan evderhii avtuus shinechlegdeh tsag ni bolson bh. Suuh suudaltai bagtaamj gaigui bvl zugeer bmaar. Tsag hugatsaa l buhniig shiidddeg.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-07 11:50
Нийтийн тээвэрт мөнгө төлж л явах хэрэгтэй ахмад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэтгэвэр дээр нь хэдэн төгрөг өгөөд мөнгөөр нь явуулъя харж байхад залуу хүн ахмад настан гээд уншуулаад явж байх жишээтэй!!!!!

Бидэнтэй нэгдээрэй