Шууд Chart

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай туурайтан амьтдыг хамгаална

2014-03-03 13:59:07

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн энэ өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон зарласан. Байгалийн амьтан, ургамал нь хүн төрөлхтөнд юугаар ч орлуулшгүй экологийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, аялал зугаалга, гоо зүй, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас дэлхийн улс оронд амьтан, ургамлыг сурталчлах, хамгааллыг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн юм. БОНХЯ өнөөдөр ан амьтны мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг вэб хуудсандаа нийтлэсэн байна. Манай улсад өдгөө 34 аж ахуйн нэгж болон ТББ ан амьтныг өсгөх, нутагшуулах, үржүүлэх, хамгаалах, тандалт судалгаа хийх,  агнуурын үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Монголын Хүдэр Хамгаалах Сан” ТББ-ыг байгуулан  нэн ховор ойн туурайтан амьтдыг хамгаалах, гаршуулан үржүүлэх, судалгааны ажил эрхлэх  зорилгоор ажиллаж байна. 


УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай туурайтан амьтдыг хамгаална   
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй