Шууд Chart

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

2019-09-10 09:06:18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд нийт 38 бүлэгт 1180 сурагч, 100 гаруй багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь хүүхдүүдийг сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Тус сургууль нь хүүхдүүдийн сурах таатай орчин, хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан секцийн хүртээмж, сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хичээлээс гадуурх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгээрээ бусад ерөнхий боловсролын сургуулиудаас онцлогтой юм байна.


Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 5640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-15 19:03
Монголд яаж мөнгө олох вэ гэдгийг мэдээд түүнийгээ хотын даргаар рекламд чих юмаа төлбөр өндөр сургуульд бүх хүүхэд сурч чадахгүй
Зочин [127.0.0.xxx] 2019-09-12 17:01
хотын захирагч улсын гэр хороололын сургууль дээр очиж үзсэн бол овоо ш дээ гэж бодох байлаа. хийх ажил. явах очих газраа олж ядсан дарга.
Болор [127.0.0.xxx] 2019-09-12 02:39
Замын бөглөрлөө шийдээчээ яармаг чинь ямарч төлвлөлтгүй овоорсон барилга боллоо
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 21:20
Zahiragch maani zaisan hvnnv hawair ih yawhiin maa hogiin tsegdeer ochoj vzsen boluu
Мөөгий [127.0.0.xxx] 2019-09-11 19:55
Төлбөр өндөр ядуу баянгаар нь хүүхдүүдийг ялгасан ийм сургуулиар яах чюм билээ.хотын даргад хийх юм олдохгүй ыайгаам байхдаа ийм ч нийгэм байх гэж дээ
uhaantai bai [127.0.0.xxx] 2019-09-11 16:26
hiih yumaa olj yadsiin chaabaas naad hotoo haraach
Зочин [127.0.0.xxx] 2019-09-11 08:24
Харумафүжид хувийн сургууль нээж монголын хүүхдүүдийг баян ядуугаар нь ялгахаас өөр хийх юм олддоггүй юм байхдаа
zochin [127.0.0.xxx] 2019-09-10 14:33
tulbortei surguuli yum chine ontslogtoi bhgui bol bolku blguide hotiinhoo surguuliudiig yaay gj bj bas huwiin surguuliudaar turshlaga sudalj yawdiimu yadiim boldoo chaawaas pr hgeel yawjaa blgui de hud hud nohduud yumaa
Зочин1 [127.0.0.xxx] 2019-09-10 11:50
Шинэ Монгол Харамафүжи сургууль 2 ээлжээр хичээллэдэг болсон нь олон сурагч, эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Хэт ашиг харж , сургуулийн нэр хүндээ унагаалгүй алсын хараатай ажиллахгүй бол эцэг эх ард бухимдалыг ихээр түрүүлж байна.

Бидэнтэй нэгдээрэй