
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Монголбанкнаас зарласан ханшаар Ам.доллар төгрөгийн эсрэг гурван төгрөг 61 мөнгөөр чангарсан байна. Монголбанк ам.долларын ханшийг чангаруулж төгрөгийн ханшийг бууруулах бодлогыг эрчимтэй явуулж байгааг сүүлийн хэдэн хоногт ам.долларын төгрөгийн эсрэг чангарлаас харж болохоор байгаа юм.
Олон улсын валютын зах дээр төгрөгийн эсрэг ам.долларын ханшийг бага зэрэг сулруулсан боловч Монголбанкны ханшийн дагуу мөн л чангарууллаа. Төгрөгийн эсрэг ам.долларын ханшийг чангаруулсан ч гэсэн пүрэв гарагт гарсан Европын Төв Банк болон Английн Төв Банк бодлогын хүүгээ хэвээр үлдээснээр евро, фунт ам.долларын эсрэг суларсан юм. Энэ байдал ч төгрөгийн ханшид нөлөөлж юанаас бусад голлох валютуудын эсрэг төгрөг чангарсан нь энэ ажээ. Юаны эсрэг төгрөг 32 мөнгөөр суларсан юм. Харин Еврогийн эсрэг төгрөг 10 төгрөг 49 мөнгөөр, иенийн эсрэг төгрөг 5 мөнгөөр, фунтын эсрэг төгрөг 29 төгрөг 61 мөнгөөр тус тус чангарсан байна.
Дэлхийн валютын зах зээл дээр баасан гарагт төгрөг бага зэрэг буюу 0.25 хувиар ам.долларын эсрэг чангарлаа. Нээлтийн ханш 1451.6 төгрөг бол хаалтын ханш 1448 төгрөгөөр хаагдсан байна. Харин дээд ханш нь 1455.21 төгрөг байлаа. Сүүлийн 5 өдрийн байдлаар 0.91 хувиар төгрөг ам.долларын эсрэг суларсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд 8.46 хувиар суларчээ. Оны эхнээс ам.доллар төгрөгийн эсрэг 5.31 хувиар чангарсан юм. Тэгвэл өнөөдөр үдээс хойш гарах Монголбанкны ханшид Америкийн ажилгүйдлийн төвшний мэдээ сүүдрээ тусгах болов уу гэсэн урьдчилсан таамаглалыг эдийн засагчид дэвшүүлээд байна.
Монголбанк төгрөгийн ханшийг бууруулахаар эрчимтэй ажиллаж байна | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.