Шууд Chart

Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардуулан өглөө

2019-09-23 11:20:58

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ.

Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад 146 сая төгрөгийн үнэ бүхий 11 мотоцикл, нэг Nissan Patrol Y61 загварын туулах чадвар өндөртэй автомашин гардуулан өглөө. Өнгөрсөн онд мөн 14 мотоцикл, нэг Тоёота Лэнд круйзер 76 загварын автомашин олгосон юм.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсийн байгаль орчны хяналтад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилтын хүрээнд хөдөлгөөн дулаан мэдрэгч камер, нисэгчгүй нисэх төхөөрөмж, жи-пи-эс болон сансрын холбооны төхөөрөмж, түймэр унтраах, сэргийлэх зориулалтын багаж хэрэгслээр хангасан билээ.


Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардуулан өглөө  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй