Шууд Chart

Оросын хилчид рүү гал нээсэн Умард Солонгосын хулгайн анчдыг хоёр сар баривчилна

2019-09-30 16:09:20

Япон тэнгист саатуулагдах үедээ Оросын хилчид рүү зэвсэгт халдлага үйлдсэн Умард Солонгосын 10 хулгайн анчныг хоёр сараар баривчлахаар боллоо гэж Оросын Находка хотын шүүхийн дарга Николай Гаенко өнөөдөр мэдэгдлээ. 

Шүүхээс өмнө нь танилцуулсан бүх материалыг судалж үзээд ийм шийдвэр гаргасан гэж Гаенко мэдээлснийг “РИА Новости” агентлаг дамжуулсан байна.

Энэ хэрэг есдүгээр сарын 17-нд Япон тэнгисийн Кито-Ямато сав газрын орчимд гарсан юм. Энэ өдөр Оросын хилчид Оросын эдийн засгийн онцгой бүсэд хууль бус агнуур хийж явсан Умард Солонгосын хоёр далбаат онгоц, 11 мото завийг илрүүлсэн.

Энэ үеэр нэг далбаат завинаас эсэргүүцэл илэрхийлсний улмаас хэд хэдэн хилчин гэмтэж бэртэн, Умард Солонгосын нэг иргэн амиа алдсан юм. Ингээд Умард Солонгосын 161 хулгайн анчныг саатуулж, тэдэнд “Хууль сахиулах байгууллагын ажилтны амь насанд халдсан” гэх зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Оросын хилчид рүү гал нээсэн Умард Солонгосын хулгайн анчдыг хоёр сар баривчилна   
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй