Шууд Chart

Ойрын хоногуудад хүйтний эрч суларна

2014-03-07 07:10:05

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2014 оны 3 дугаар сарын 08-наас 2014 оны 3 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд  нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд Алтайн уулсаар, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 10-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.


Ойрын хоногуудад хүйтний эрч суларна  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй