Шууд Chart

Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

2019-10-01 09:02:43

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа.

Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна. 53 байршилд 145,2 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн ашиглалт засвар арчлалтын ажлын төлөвлөгөө 95 хувийн биелэлтэй. Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын  957 тонн бодис, 500 тонн давсыг худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гэрээг хийсэн.Ус хангамж, ариутгалын чиглэлээр нийт 83 ажил төлөвлөснөөс 98 хувь, дулаан хангамжийн чиглэлээр нийт 46 ажил төлөвлөж 90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ. Мөн түүнчлэн инженер хангамжийн байгууллагуудын төлөвлөсөн ажлуудын биелэлт 95 хувьтай байгааг дуулгалаа.

Сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтад дүүрэг хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галынбек танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар 501 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулж, нийт 55286 тонн түлш борлуулсан байна. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэж байна. Сайн карт түгээх ажлын хувьд Сүхбаатар дүүрэг 78 хувийн гүйцэтгэлтэй, Чингэлтэй дүүрэгт 94 хувь, Сонгинохайрхан дүүрэг 54 хувь, Баянзүрх дүүрэг 44 хувь,  Баянгол дүүрэг 89 хувь, Хан-Уул дүүрэг 72 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа аж. Нийт 163369 картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэсэн мэдээлэл хийлээ. Сайн картаар нэг удаагийн дээд хэмжээг нэг тонн байхаар заасан байна.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүх шатны Засаг дарга нарт болон нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр дүүрэг хороодын Засаг дарга нарт агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг жигд тараах, мэдээллээр хангаж ажиллах, бөөний болон дундын агуулахад нэмэлт нөөц бий болгоход анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн нийслэлийн Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт хандан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуй нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг үүрэг болгов. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд угсармал орон сууцны дулаалах ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо. Мөн аравдугаар сарын 1-нээс дүүрэг, хороодын Засаг дарга нарыг хороо дүүрэгтээ ажиллаж иргэд олон нийтийн санал гомдлыг арилгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны төгсгөлд 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах захирамжийн талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээллээ.


Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ  
Үзсэн: 40190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Санал [127.0.0.xxx] 2019-10-08 15:55
Сайжруулсан түлш хэрэглэх заавар ,анхааруулга бичсэн хавсралтыг түлштэйгээ иргэдэд тарааж өг, тэгээд өөрсдийгөө өмөөрч болно,хотын тээврийн хэрэгсэл дотор бариулаас барихгүй байгаад унаж гэмтвэл жолооч хариуцахгүй хохь чинь болно шүү гэх ухааны юм бичиж болоод байгаа биз дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-04 09:34
Энэ амарсайхан гэдэг нөхөр оршуулганд байгаа ч юм шиг эс бол өвчин зовлон тусчихсан ч юм шиг нэг их хөмсөг зангидсан, ярвайсан нөхөр явах юм. Үнэхээр ажилдаа дарагдаад хэцүү байвал зайгаа тавьчихаач. Харахаар ядаргаатай юм ядаж байхад TV-гийн баатар болчих юм. Залуу хүн байж хаяаа нэг духныхаа атирааг арилгаж болдоггүй юм болов уу. Нэг их ууртай л хүн байх юм
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 16:04
өмбүү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 15:27
HULDUJ UHLEE HUUE NUURSNII KART HOROONOOS AWAH GEED OCHTOL BAIHGUI BNA. HEZEE IREHIIG NI CH MEDEHGUI GEED BNA. HANGAMJAA SAIJRUULJ CHADAHGUI BOL ENE JILDEE NUURSEE ORUULJ IR. NYALH NOITON HUUHED DAARAAD BAINA.
мгл [127.0.0.xxx] 2019-10-03 00:46
Битгий олон юм хуц харйуцлага тооцоно ч гэх шиг хогоо зараж бж
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 00:14
Avtobusnii toogoo nemeechee. Ard tumen chin gertee harihaasaa omno ur huuhduudteigee avtobus huleeseer, tugjirseer hulduj uhej medeheer b.na shuu..
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 19:44
гол юмаа яриагүй юм бишүү. Түгжлрэл бүх хүнийг зовоож байна шүү. Ийм байдлаар бол хүмүүс ажил дээрээ хоносон нь дээр болох нь байна шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 19:42
засаг даргаа ядаж амралтын өдөр тэгш сондгой болгочихоо.Бүгд л хожино шүү
zochin [127.0.0.xxx] 2019-10-02 10:53
Xurdan buu nad ajil chin ta nariin xoox yostoi ajil bitgii ajilaa yariad bai ogtsor niisleliig iim xuneer udirduulaxgui naad zamiin bugluruluu xar jijegxeen xotod zamiin tugjree zamaar duuren mashin iim baij bolox uu xurdan yanzal
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 09:00
Арай л оройтож тулгаж хуралдаад үүрэгдээд бна уу даа.
Chaminbayar [127.0.0.xxx] 2019-10-01 23:43
ter hogiin tvlshiig hezeech awahgui
21 дүгээр зуун [127.0.0.xxx] 2019-10-02 01:00
Чамшиг амин хувиа хичээсэн, утаандаа хайртай новшнууд хотын утаа бууруулахад чөдөр болж байна.
21 дүгээр зуун [127.0.0.xxx] 2019-10-02 00:58
тэгвэл хотоос яв
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 15:29
зайл гээч
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 22:43
Чингэлтэй, Зурагтын хуучин эцсийн борлуулагч түлш дууссан гээд өгөхгүй байна. Энэ хүйтэнд юугаан түлэх юм бэ? Түлш чинь байвал 3 дахин өндөр үнээр ч гэсэн авмаар байна.
ХУД 3-р хороо Нутгийн буян хотхон [127.0.0.xxx] 2019-10-01 22:23
ХУД 3-Р ХОРООНД Одоо болтол дулаанаа өгөөгүй бна. Дулааны шугам өргөтгөх тендер авсан компани нь зунжингаа ажиллахгүй бж бгаад 9сараас ажлаа эхлээд одоог хүртэл дуусахгүй бна. САНАА зовсон шинжгүй өндржүүлсэн бдлар ерөөсөө ажиллахгүй бна. Сүүлийн 3,4:хоног ер ажилласангүй Энэ компанидаа хариуцлага тооцоочээ. Тгд дараа нь өндөржүүлсэн бэлэн бдал гэсэн сүржин үгээ хэлээ хотын даргаа
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 22:20
Өнөөдөр түлш борлуулах 2 ч цэгээр орлоо ирээгүй гээд байдаггүй дээ.
иргэн [127.0.0.xxx] 2019-10-01 21:03
Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхүүдээ нийслэлээс дэмжээчээ хотын даргаа...
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 20:53
Teneg sda be uuruu uurtuuguu yariad baixiin ...xariulaj ene ter
Purma [127.0.0.xxx] 2019-10-01 19:43
Uvul shaxmal tulshteigee xamt onig shaavdaa. Gants shuudaig avaad tuleed vzeecj amarsaixanaan gertee
Purma [127.0.0.xxx] 2019-10-01 19:42
Uvul shaxmal tulshteigee xamt onig shaavdaa. Gants shuudaig avaad tuleed vzeecj amarsaixanaan gertee
Purma [127.0.0.xxx] 2019-10-01 19:42
Uvul shaxmal tulshteigee xamt onig shaavdaa. Gants shuudaig avaad tuleed vzeecj amarsaixanaan gertee
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 19:41
Uvul shaxmal tulshteigee xamt onig shaavdaa. Gants shuudaig avaad tuleed vzeecj amarsaixanaan gertee
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 22:36
Эргүү мал
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 09:40
Ooroo mal
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 19:16
Shahmal tvlsh vvrmdeg ihtei yuma
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 17:30
арай сүр үү ай
Иргэн [127.0.0.xxx] 2019-10-01 16:29
СХД ийн 19 хороо 1-58, 2-58 сайтуудад өнөөдөр хүртэл дулаан өгөөгүй бна. Өвөлжилт бэлэн үү. Ард иргэдэд 9/15наас дулаан өгөх ёстой. Өнгөрсөн жил хөлдөөх шахсан бараг ах дүү гарахаараа байж өвөлжөөнд. ХҮТ 16 ажлаа хийхгүй бна. Одоо 9 сарын төлбөр гарна харж байя. Ичихгүй дулааны төлбөр бичихээсээ сийхгүй.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 16:33
За яахавэээ яахав. 10-сарын 1-нээс халаалтаа өгдөг болговол их зүгээр байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 13:50
нүүрс 25кг хүрэх юмуу дутуу байх шигба даа.үзээрэй хотын даргаа
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 07:07
Өөрөө хиллэж үз тэнэг минь.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-02 10:40
Sain asdaggui yum bna lee

Бидэнтэй нэгдээрэй