Шууд Chart

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од Вашингтоны их сургуульд суралцахаар болжээ

2019-10-01 09:08:51

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од АНУ-ын зүүн Вашингтоны их сургуульд суралцахаар болжээ.

Энэ талаар түүний аав өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ирэх долоо хоногт АНУ-ын “Eastern Washington University” суралцах Энхүүлэйгийн анхны албан ёсны санал ирэх нь ээ. Энэ сургуульд би 1998 онд суралцангаа алдаад больсон юм. “Азарганы хүрээгүйд унага хүрдэг. Аавын чадаагүйг хүү нь гүйцээдэг” гэдэг. Аав нь маш их баяртай байна. Өөр “Baylor University” болон “Ohio State University” гэсэн хоёр ч их сургуулиас сонирхож байгаа. Цаашид өөр их сургуулиудаас санал ирнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хүү мундаг шүү. Зүтгээд л байгаарай” гэсэн байв.

Ш.Энхийн-Од нь өнгөрсөн наймдугаар сарын 12-18-нд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн цугларалтад Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн билээ.

Мөн Улаанбаатар хотноо өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулагдсан "FIBA 3×3 U18 World Cup"-д Монгол Улсын баг амжилттай оролцож, Ш.Энхийн-Од Олон улсын түвшинд “FIBA”-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөн дээрх кэмпэд оролцох урилгыг гардан авсан юм.

“NBA” нь улс бүрийн бахархал болсон шигшээ багуудын тэмцээнүүдийг зохион байгуулж, олон улсад сагсан бөмбөгийг хөгжүүлэх төв байгууллага болох "Олон улсын сагсан бөмбөгийн холбоо-FIBA" хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд "Basketball without borders” хөтөлбөр, кэмпийг зохион байгуулдаг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од Вашингтоны их сургуульд суралцахаар болжээ  
Үзсэн: 1713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-01 12:41
Мундаг юмаа. Аав ээж нь, элэг нэгтнүүд нь бүгд бахархана чамаар.

Бидэнтэй нэгдээрэй