Шууд Chart

Монголын эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээ тэргүүлнэ

2019-10-02 09:20:16

 

"FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотод өнөөдрөөс 07-ны өдрүүдэд болно.

Монгол Улсын U23 хүртэлх насны шигшээ эрэгтэй, эмэгтэй баг бүтэн багаараа дэлхийн чансаагаараа өрсөлдөх эрхийг авсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцох аж.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг дэлхийн аваргын чансааны дөрөвт эрэмбэлэгдэж, D хэсгийг тэргүүлнэ.

D хэсэгт:

  1. МОНГОЛ
  2. Нидерланд
  3. Литва
  4. Серби
  5. БНСУ

Тэгвэл манай эмэгтэй шигшээ баг дэлхийн аваргын чансааны гуравт эрэмбэлэгдэж, С хэсгийг тэргүүлнэ.

С хэсэгт:

1.МОНГОЛ

2.Румын

3.ХБНГУ

4.Иран

5.Уганда

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын эрэгтэй, эмэгтэй багууд хэсгээ тэргүүлнэ  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй