
Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг, цас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 3 дугаар сарын 11-нээс 2014 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгаар, 12,13-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи говь, тал хээрийн нутгаар 11-нд секундэд 16-18 метр, 13-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм , Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 13-наас хүйтний эрч суларна.
Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.