
ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх тэмцээнд оролцож байгаа манай Монголын баг, тамирчдын хувьд өндөрлөлөө.
Манай улсын долоон боксчноос ганцаараа медалийн төлөө тулалдахаар шалгаран үлдээд байсан 60 кг-ийн жингийн Монхорын Намуун БНХАУ-ын Ван Цүнд 0:5( 26:30,27:30, 27:30, 26:30,27:30) оноогоор хожигдлоо.
БНХАУ-ын тамирчин маш хүчтэй цохилттой. М.Намууныг нэгдүгээр болон хоёрдугаар раундын төгсгөлд хоёр ч удаа накдаунд оруулж, тоолуулсан.
Ингэснээр М.Намуун хэдийгээр тун дайчин тоглосон ч Ван Цүнгд хожигдлоо.
ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд маргааш, аваргын төлөө тулаанууд нөгөөдөр болно.
Монхорын Намуун тэмцээнээ дуусгалаа | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.