Шууд Chart

Америк, Монголын эрчим хүчний салбарыг сонирхож байгаагаа илэрхийллээ

2013-07-09 17:38:26

АНУ-ын төрийн департаментийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн бодлого хариуцсан газрын захирал Raymond Greene болон эдийн засгийн зохицуулагч, Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) –н ахлах мэргэжилтэн Atul Keshap нар өнөөдөр 2013 оны 7 дугаар сар 9-нд Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд эдийн засгийн сэтгүүлчдийн ''Өөрчлөгч'' клубийн гишүүдтэй уулзаж ярилцлаа.


Mr Keshap, Mr Greene нар Америк Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар болон ялангуяа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх тухай Монголын Засгийн Газрын төлөөлөлтэй уулзсан тухайгаа мэдээлэв.
 
Тэд манай улсын Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, зарим нэг эдийн засгийн салбарууд дээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл америкийн тал сэргээгдэх эрчим хүчний чиглэлийг ихэд сонирхож байгаагаа онцлов.
 
Америк, ганц Монгол Улс гэлтгүй төв азийн зарим нэг орнуудтай хамтран ногоон эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх харилцан ашигтай төслийг азийн орнуудад хүргүүлээд байгаа гэнэ.
 
 
Монголын сэргээгдэх эрчим хүч нь өөрөө байгалаасаа салхины эрчим хүчний асар их нөөцтэй нь америкчуудын сонирхолыг ихэд татаад байгаа аж. Монголын сэргээгдэх салхины нөөц нь ойролцоогоор 0.6 террабайтаар хэмжигддэг нь албан ёсоор тогтоогдсон. Энэ нь Монголоос гадна БНХАУ-ыг бүхэлд нь цахилгаанаар хангах бололцоотой асар их нөөц юм.
 
Монголын хувьд энэ их хэмжээний нөөцөөрөө дотоодын эрчим хүчний асуудлаа бүрэн шийдэх бололцоотой төдийгүй хөрш хоёр улс болох БНХАУ, ОХУ-д цахилгаан эрчим хүчээ экспортлох эдийн засгийн ашигтай гарц байгааг төлөөлөгчид онцлон дурдлаа.
 
Тиймээс, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт бүс нутгийнхаа хэмжээнд тэргүүлэх таатай ач холбогдол өндөртэй орон болох ойрын ирээдүй байгаа ажээ. Гагцхүү АНУ-ын хувийн хэвшлийнхэн, сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниуд Монголд хүрэлцэн ирж, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүүлэхэд бэлэн байгаа гэнэ. Гагцхүү үүнд Монголын Засгийн газрын зүгээс хууль, эрх зүйн тогтвортой, найдвартай байдлыг амлах хэрэгтэй байна. Хэрвээ хоёр улс хоорондоо тохиролцож, хууль эрх зүйн таатай нөхцөл бий болбол АНУ-ын зүгээс сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулалт Монголд орж ирэх болно гэдгийг тус улсын Засгийн газрын төлөөлөгчид хариуцлагтайгаар амлав.

Америк, Монголын эрчим хүчний салбарыг сонирхож байгаагаа илэрхийллээ  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй